• Улаанбаатар

  • Биднийг дагах

Түгээмэл асуулт
  • Захиалга хэрхэн хийх вэ?
    Хэрэглэгч өөрийн аялах газар, хугацааг сонгосны дараагаар холбогдох зочид буудал, жуулчны баазууд дэлгэцэнд гарч ирэх болно. Жагсаалтаас үнэ, одны зэрэглэл зэргээр нь жагсаах боломжтой. Зочид буудал, жуулчны баазаа сонгосны дараагаар өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл болох овог нэр, утасны дугаар, цахим шууданг бөглөж төлбөр төлсөнөөр захиалга баталгаажина. Захиалгаа дуусгахын өмнө та бидний Үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцаарай.
  • Өөрийн захиалгыг баталгаажсан эсэх талаар яаж мэдэх вэ?
    Захиалга хийх үед таны бүртгэж өгсөн цахим шуудангаар бид захиалга баталгаажсан эсэх талаар Баталгаажилтын хуудсыг илгээх болно. Уг шууданд таны захиалгын дэлгэрэнгүй мэдээлэл харагдах бөгөөд та зочид буудалдаа байрлах үедээ ресепшионд харуулан өрөөгөө авах боломжтой.
  • ОТОГ-оор хийсэн захиалгаа цуцлаж болох уу?
    Мэдээж ОТОГ-оор хийсэн захиалгаа та өөрийн хүсэлтээр цуцлах боломжтой. Захиалга хийх үед таны цахим шуудангаар танд илгээгдсэн Баталгаажилтын хуудсанд Захиалга цуцлах/Cancel your booking гэсэн товчлуур дээр дарна. Инэгснээр танд Захиалга цуцлагдсан тухай цахим шуудан ирэх болно.
  • Харагдаж буй үнэнд юу багтсан бэ?
    Зочид буудлуудын харагдаж буй өрөөний үнэнд бүх төрлийн татвар орсон. Ихэнхи зочид буудлуудын өглөөний цай үнэнд багтсан байдаг тул захиалгаа баталгаажуулахын өмнө дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу?
  • Яагаад өрөө бүрийн хүний тоог сонгох шаардлагатай вэ?
    Өрөөнд хэдэн зочин орохоос шалтгаалан өрөөний үнэ өөр өөр байдаг. Жишээ нь нэг зочин орох бол 40.000 бол хоёр зочин ороход өрөөний үнэ 60.000 болдог. Тиймээс өрөө тус бүрийн зочдын тоог сонгосноор өрөөний үнэ автоматаар бодогдох болно.
  • Урьдчилгаа төлбөр хийх шаардлагатай юу?
    Урьдчилгаа төлбөр нь тухайн зочид буудал/ жуулчны баазаас шалтгаалж өөр өөр хийгдэнэ. Гэхдээ ОТОГ нь цоо шинэхэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа тул ихэнхидээ төлбөрийг бүтнээр авч байгаа. Энэ нь зочид буудал/ жуулчны бааз болон үйлчлүүлэгчийн хоорондох итгэлцлийг бий болгож байгаа юм.
  • ОТОГ үйлчилгээний нэмэлт төлбөр авдаг уу?
    ОТОГ нь хэрэглэгчидээс нэмэлт төлбөр огт авдаггүй. Дэлгэцэнд харагдаж байгаа үнэ нь зочид буудлын ресепшион дээрхи үнэтэй ижил байна.
  • Захиалсан зочид буудлынхаа хаягийг хэрхэн мэдэх вэ?
    Таны цахим шууданд илгээгдэх Баталгаажилтын хуудсанд зочид буудлын утасны дугаар, дэлгэрэнгүй хаяг харагдах болно. Илүү мэдээлэл авахыг хүсвэл манай үйлчилгээний төвтэй холбогдож болно.
  • Хүүхдэд зориулсан хямдрал байдаг уу?
    Хүүхдийн хямдрал болон нэмэлт орны нөхцөл нь тухайн зочид буудал бүрээс хамаарах тул та захиалга хийх үедээ дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.