“UB City” Зочид буудал нь “Жинхэнэ үйлчилгээг мэдэр” уриатаагаар 2012 оны 4 сард ашиглалтанд орсон, 100% Европ стандартыг хангасан тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлээр 4 одны зэрэгийн шаардлагад нийцсэн, үйлчилгээний чанарт тулгуурласан бизнес ангиллын зочид буудал нь та бүхэнд Монголын зочид буудлын салбарт шинэчлэл хийхээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Зочид буудал нь Улаанбаатар хотын түгжрэл багатай бизнес ангиллын байрлалд байрладаг ба цэвэр орчин цэнгэг агаар, нам тайван байдал нь хамгийн том давуу тал болно. “Чингис Хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлаас 10 минут, Төмөр замын төв зогсоолоос 5 минут явж ирэх ба 40 – 50 машины зогсоолтой, 9 давхар үйлчилгээний цогц байгууламж болно. Бид харилцагч байгууллагуудынхаа зочдын ая тав тух, эрүүл чанартай брэнд хүнс, аюулгүй байдал болоод бүхий л хэрэгцээнд тулгуурлан нүүр бардам байлгахыг эрхэм зорилгоо болгон ажилладагийг дуулгахад таатай байна.