Манай зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд шинээр нээгдсэн 4 одтой зочид буудал бөгөөд, өрөөнүүд маань уужим саруул, том, тав тухтай, цэвэр тохилог орчинг бүрдүүлсэн. Бүх өрөө эйркондишн, буйдан, LED 40 телевизор , өндөр хурдны интернет болон бүх давхарт WI-FI төхөөрөмж суурилуулсан, гадаад ярианы эрхтэй телефон утас, мини бар, үсний сэнс, картан цоожоор тоноглогдсон, бүх өрөөнд зочны эд зүйлсийг хамгаалж хадгалах сейфтэй, сайн чанарын цагаан хэрэглэл, алчуур халат, 1 удаагийн хэрэгсэлтэй. Чингис хааны талбай, Централ тауэр, Блю Скай тауэр болон жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээ, музей, зоогийн газартай ойрхон байрладаг учраас бусдаас давуу талтай. Үйлчилгээ: Өглөөний цай, өрөөн дэх нэг удаагийн цай, кофе, зочны хувцас угаалга, зочин тосох үдэх, зочны үнэт зүйлсийг хадгалах сейф, тээш хадгалах, зөөх, валют солих, хурлын өрөө, бялдаржуулах өрөө, интернет кафе, онгоцны болон төмөр замын билет захиалах болон Онлайнаар өрөө захиалах үйлчилгээ, Visa card, Master card, American Express, Union Pay, Dinner Club, JCB зэрэг картуудаар үйлчлэх боломжтой.