Манай зочид буудал нь хотын төвд гандантэгчилэн хийд болон улсын их дэлгүүрийн хөрш зэргэлдээ оршдог. Орчин үеийн загвартай, сонгодог апартмент болох Нарантуул нь 24 цагийн гал тогоо, оффисын өрөө болон хүүхдийн өрөөг ажил хэрэг болон амралтаар яваа зочдод аль алинд нь зориулж мөн тусгай тоног төхөөрөмжөөр үйлчилж байна. Зочдыг тав тухтай байлгахын тулд бүх өрөө нь өндөр хурдний утасгүй интернет, кабелийн холболттой телевизор, мини гал тогоо, мини бар, олон улс хоорондын утас, хувийн тагттай. Энэ нь Монгол улсад удаан хугацаагаар байрлах мөн бизнесийн үйлчлүүлэгчдэд зориулагдахад илүү тохирно. Бидний орчин үеийн цахилгаан шатаар Улаанбаатар хотын гайхалтай үзэмжийг харж болно. Мөн бүх зочид бусад зочдын тайван, амгалан байдлыг эрхэмлэж цахилгаан шатанд суухдаа өөрсдийн нэвтрэх түлхүүрийг ашиглах ёстой. Үүний зэрэгцээ бид танд чимэглэсэн дээд зэрэглэлийн уулзалтын өрөө болон Европ болон Монгол үндэсний хоолоох үйлчлэх “Slade” рестораныг санал болгож байна.