Эрхэм үйлчлүүлэгч, харилцагч та бүхэн Майхан Толгой жуулчны баазад тавтай морилно уу. Монгол эх орны үзэсгэлэнт байгалийн нэг Хорго-Тэрхийн Цагаан нуурын байгалийн цогцолбор газар түүний амин сүнс болсон нуурын үзэсгэлэнт толгойг бараадан баазын анхны сууриа тавьснаас хойш даруй 10 жил болжээ. Алдаа оноо, амжилт бүтээлийн эдгээр он жилүүдэд Монголын аялал жуулчлалын томоохон тур оператор компаниудтай хамтран ажиллаж тэдний тоо 90 орчимд хүрчээ. Тиймээс бидний хамт олны сэтгэл харилцагчдийн итгэл, сэтгэлийг алдахгүйн тулд өөрсдийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг тогтмол сайжруулж холбогдох мэргэшүүлэх сургалтанд хамруулж чадавхижуулж ирсэн. Мөн унаган байгаль түүний тэнцвэрт байдлыг хадгалан үлдээх зорилгоор 'Хорго-Тэрхийн Цагаан нуур - Хоггүй орчин' аяныг орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтран жилд 3 –аас багагүй удаа зохион байгуулж ирснээс гадна даяаршиж буй нийгэмд угсаатан ястны өвөрмөц зан заншил алдагдан, үгүй болж байгааг өөрсдийн залуу үеийн жишээгээр харж ирж байгаа тул түүнээс сэргийлэн орон нутгийн хүрээнд Тариат сумын шүтээн болсон Нуурын дунд толгойг уламжлал болгон эртний өвөрмөц хэв маягаар нь тахиж ирлээ. Эдгээр зүйлсийг дурьдсаны учир бид илүү найдвартай, тогтвортой, урт хугацаанд харилцагч, үйлчлүүлэгч та бүхэнтэй хамтран ажиллахыг хүссэний илрэл юм. Та бүхний аялалын алтан шар зам дардан байг!