• Улаанбаатар

  • Биднийг дагах

Хайлтын хэсэг

Буудаллах газрын нэр:

Будаллах хугацаа:

Ирэх өдөр
Гарах өдөр
Хоног

Байр сууцны төрөл:

Зочид буудлын од:

Үйлчилгээ:

Үнийн баримжаа:

Нарны орон жуулчны бааз

Төв аймаг, Эрдэнэ сум, Цонжинболдогоос зүүн тийш 1км, замын урд
Нарны орон жуулчны бааз

Нарны орон жуулчны бааз нь Төв аймгийн Эрдэнэ сум, Цонжин болдогийн зүүн талд 1км, УБ хотоос 54 км зайд байрлаж байна. Бид 80-120 хүний багтаамжтай 15 ханатай гэр ресторандаа та бүхний хүлээн авалт, тэмдэглэлт баяр, найр, хурим, төрсөн өдөр, хонхны баяр зэргийг зохион байгуулахаас гадна тохилог дулаахан байшин болон гэрүүддээ та бүхнийг хүлээн авч үйлчилж байна. Манай бааз жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой. Өвлийн хүйтэн цагт их хотын хөл хөдөлгөөнөөс түр ч гэсэн гарч утаа тортогноос хол цэвэр агаарт амрах боломжийг Нарны Орон жуулчны бааз та бүхэнд олгож байна. Бид та бүхэнд дараах үйлчилгээг үзүүлнэ: • Бүрэн сийлбэртэй гэр ресторан /80-120 хүний багтаамжтай/ • Тохижуулсан монгол гэр болон байшин • Монгол, Ази, Европ хоол • Гольф • Сагсан бөмбөг • Гар бөмбөг • Теннис • Биллярд • Караоке • Авто машины зогсоол • Боловсон суултуур, душ • Морь унах /төлбөртэй/ • Хорхог, боодог, шорлог зэрэг Монгол хоолны захиалгат үйлчилгээ • Малчин айлын амьдралтай танилцах • Цана чаргаар гулгах • Цасны баяр зохион байгуулах • Интернет • Угаалгын үйлчилгээ • Машин угаалгын үйлчилгээ • Хүүхдийн тоглоомын талбай • Монголын үе үеийн кино • Диско бүжиг • 4 дугуйт мотоцикл унах • Шатар тоглох Та манайд амарч байх зуураа бидний бүтээн байгуулсан хүрхрээ, горхины дууг сонсон цөөрмийн дэргэд сууж алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Мөн таны бяцхан үрс цэвэр модон тоглоомоор тохижуулсан тоглоомын талбайд тоглох болно. Мөн зуны улиралд хажуугийн баазуудаас дараах үйлчилгээг үзүүлдэг: • 2 хүний онгоцоор нисэх • Явуулын циркийн үзүүлбэр Та бүхнийг тав тухтай орчин, найрсаг хамт олон хүлээн авч үйлчилнэ.

Өрөөний төрөл
Max1 хоногийн үнэӨрөөний тоо
Захиалгын мэдээлэл
    Зочид буудлын үйлчилгээ
    24 цагийн ресепшион Угаалгын үйлчилгээ Өрөөний үйлчилгээ Онгоцны буудлаас тосох үйлчилгээ Үнэт зүйл хадгалах хайрцаг Тамхи татах талбай Уулзалтын өрөө Утасгүй интернэт Утастай интернэт Ресторан
    Хэрэгцээтэй мэдээлэл
    Буудаллах боломжит цаг
    02:00 PM
    Өрөө сулласан байх цаг
    12:00 PM
    Хотын төв хүртлэх зай
    55 Km
    Онгоцны буудал хүртлэх зай
    76 Km
    Өрөөний цахилгааны хүчдэл (вольт)
    220
    Онгоцны буудалд хүрэх хугацаа (Минутаар)
    150