HOTEL NINE нь зочныг ая тухтай тайван амарч, тухлах амраах боломжтой. Зочид буудлын өрөөнүүдийн тухайд: Standart double, Standart twin, Lux ,Suit, Excutive suite гэсэн 5 ангилалын өрөөнүүдээс бүрдэх ба Дээд зэрэглэлийн өрөө-2, Люкс өрөө -9, Энгийн өрөө- 28 гээд нийт 39 өрөөтэй, зочид буудал нэг дор 80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Өрөө бүр галын хамгаалалт, ослын үед ашиглах хүчдэл буурах механизмтай, үнэгүй интернэт, 00, душтэй, агааржуулах систем, утас, 25 суваг бүхий кабелийн телевизтэй. Өмнийн говийн нутаг орны онцлогыг сайтар анхаарч, агааржуулалтын системийг зочид, үйлчлүүлэгчдэд тухтай байлгах үүднээс шийдсэн. Өөрөөр хэлбэл, улирлын байдлаас хамаарч өрөөнийхөө температурыг өөрөө тохируулж, агааржуулах системийг ажиллуулах боломжтой юм.