Зочныг ая тухтай тайван амарч, тухлах амраах боломжтой зочид буудлын өрөөнүүдийн тухайд: Standart double, Standart twin, Lux ,3 ангилалын өрөөнүүдээс бүрдэх ба Хагас Люкс өрөө -1, Энгийн өрөө- 9, гээд нийт 10 өрөөтэй, зочид буудал нэг дор 22 хүн хүлээн авах хүчин чадалтай. Өрөө бүр галын хамгаалалт, ослын үед ашиглах хүчдэл буурах механизмтай, үнэгүй интернэт, ариун цэврийн өрөө, душтэй, агааржуулах систем, утас, 54 суваг бүхий кабелийн телевизтэй. Өөрөөр хэлбэл, улирлын байдлаас хамаарч өрөөнийхөө температурыг өөрөө тохируулж, агааржуулах системийг ажиллуулах боломжтой юм.