“ДОРНОГОВЬ” зочид буудал нь 2009 онд ашиглалтад орсон. Энэхүү барилга нь зочид буудал, оффис, түүнийг дагалдсан олон үйлчилгээ, худалдааг нэг дор төвлөрүүлж шийдсэн, аймагтаа хамгийн том цогцолбор барилга юм. Дорноговь зочид буудлын бүх зэрэглэлийн өрөө нь дотроо aриун цэврийн өрөө, халуун устай, хагас бүтэн люкс өрөө нь өглөөний цай, WiFi сүлжээ тагттай байдгаараа давуу талтай. Орчин үеийн тохижилт, тансаг орчин, дээд зэргийн тав тух, сайн тогоочийн гарын хоол, сэтгэл шингэсэн үйлчилгээг таньд хүргэх болно.