• Улаанбаатар

  • Биднийг дагах

Хайлтын хэсэг

Буудаллах газрын нэр:

Будаллах хугацаа:

Ирэх өдөр
Гарах өдөр
Хоног

Байр сууцны төрөл:

Зочид буудлын од:

Үйлчилгээ:

Үнийн баримжаа:

Баянгол Зочид Буудал

hotel starhotel starhotel starhotel star
Монгол улс, Улаанбаатар хот-210643, Чингисийн өргөн чөлөө - 5
Баянгол Зочид Буудал

Монголын аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хөгжилд Баянгол Зочид Буудал Хувьцаат Компани нь томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Анх 1964 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 375 тоот тогтоол гарч, Ажилчны хорооны нутаг дэвсгэр дэхь 220 мянгатын 80 айлын орон сууцны барилгад 200 ортой зочид буудал байгуулахыг хотын АДХГЗ-д даалгасанаар манай анхны үйлчилгээ эхэлсэн. Тус буудал нь Засгийн газрын өмч хувчлалын комиссын 1991 оны 12 сарын 11 өдрийн 27-р тогтоолоор “Баянгол Зочид Буудал ” ХК болгон хувийн хэвшлийн аж ахуй болон өөрчлөгдсөн. Одоо 1130 гаруй хувь нийлүүлэгчтэй, жил бүр тогтмол ноогдол ашгаа хуваарилаж олгодог үйл ажиллагаа нь тогтмолжсон цөөн компаниудын нэг юм. Жилийн өрөө ашиглалтын хувь нь дунджаар 68%-тай байгаа нь Монголдоо өндөр үзүүлэлт юм. 2003оноос одоог хүртэл 4 одны зэрэглэлтэйгээр 200 орчим ажиллагсадтай (энэ оны байдлаар), 211 өрөө, 400-аад ортой , 50-380 орчим суудалтай таван төрлийн монгол болон олон орны хоолны ресторанууд, дээд ангилалын вино ресторан бар, кабелийн телевиз, зочны өрөөнөөс өндөр хурдаар холбогдож болох утасгүй интернет сүлжээ, дотоодын болон гадаадын дуудлага хийх холбооны иж бүрэн систем, 30-70 хүний хурлын заал бүхий 20 гаруй төрлийн дагалдах үйлчилгээгээр зочдод үйлчилж байна. Баянгол зочид буудал нь байршлын хувьд хотын төвд, нисэх онгоцны буудлаас 19 км, төмөр замын буудлаас 2 км, засгийн газрын ордноос 500 метр, "Шангрилла" Улаанбаатар зочид буудлаас 500 метрийн зайтай оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэгт манай давуу тал оршдог юм.

Өрөөний төрөл
Max1 хоногийн үнэӨрөөний тоо
Захиалгын мэдээлэл
    Зочид буудлын үйлчилгээ
    24 цагийн ресепшион Кофе Шоп Угаалгын үйлчилгээ Өрөөний үйлчилгээ Онгоцны буудлаас тосох үйлчилгээ Үнэт зүйл хадгалах хайрцаг Бизнес өрөө Уулзалтын өрөө Дэлгүүр Утасгүй интернэт Ресторан Салон
    Хэрэгцээтэй мэдээлэл
    Буудаллах боломжит цаг
    01:00 PM
    Өрөө сулласан байх цаг
    12:00 PM
    Хотын төв хүртлэх зай
    3 Km
    Онгоцны буудал хүртлэх зай
    36 Km
    Өрөөний цахилгааны хүчдэл (вольт)
    220
    Онгоцны буудалд хүрэх хугацаа (Минутаар)
    30