Манай компани 1999 онд байгуулагдсан. “Guesthouse” буюу гэр буудал, “tour operator”-ын үйл ажиллагаа эрхэлдэг. Үйлчлүүлэгч нарын 70% нь “ backpackers” буюу үүргэвчтэй аялагч нар, 30% нь груп аялагчид (VIP) байдаг. Манайх өөрийн 4 байртай (Сая 5 дах байраа худалдан авсан). Нийт 12 өрөөтэй, өрөө бүрт 1 өргөн ор, толь, ширээ сандал, цонх, хөшиг гэх мэт хэрэгцээт зүйлсээр тохижуулсан. 3 өрөөний дунд 1 жорлон, шүршүүр угаалгын өрөөтэй. 1 том амралтын буюу гал тогооны өрөөтэй. Өөрийн 6 машинтай, 5 компьтер, 2 нөтбүүк, факс, принтер, камер, хөдөө аяллын бүрэн хэрэгсэлүүд, гал тогооны бүрэн хэрэглэл, 60 майхан, 80 аяны хөнжил, гудас зэрэг бий. Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн, Монголд ирж болон гарч буй гадаад, дотоодын зочдын хэрэгцээг амжилттайгаар хангасан 10 жилийн туршлагатай. Улс орон даяар өргөн хүрээний аялал зохион байгуулахаас гадна бид бизнесийн загвараа төрөлжүүлж эх газрын Хятад, Хонг Конг, Тайланд, Камбожруу явах багц аялал эхлүүлсэн.