Бидний шинээр нээсэн жуулчны бааз нь Монгол болон ОХУ-аар дамжин зүүн хойд зүгт урсах Сэлэнгэ мөрний уулархаг хөндийд байрладаг. Мөрөнөөс хурдны замаар 2-хон цаг явна. Байгалийн үзэсгэлэнт байдал болон үйлчилгээний түвшин нь дэлхийн жишигт нийцэхээр. Эко бааз нь уул, ус, байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин амьдралын хэв маяг гэх хүрээлэн буй орчиноо хүндэтгэх зорилготой хийгдсэн. Байр болгон өдөрт 3-4 зочинд зориулагдсан дотроо шүршүүр, ариун цэврийн өрөөтэй. Гэр болгон өдөрт 2-3 зочинд зориулагдсан бөгөөд нийтийн шүршүүр, ариун цэврийн өрөөг ашиглана. Гал тогоо болон баазын ажилчид маш сайн бэлтгэгдсэн. Манай жуулчны бааз нь явган аялал, салаар ус гатлах, усанд сэлэх, морь унах, нум сум харвах, элсний гар бөмбөг зэрэг гадаах үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Мөн та Сэлэнгэ мөрний хөндийд соёл иргэншээгүй үзэсгэлэнт хүчирхэг орон зай, жинхэнэ нүүдэлчин амьдралыг харах төдийгүй хээрийн цэцэг, ногоогоор хучигдсан толгодын үзэсгэлэнт зэрлэг онгон байгаль танд таалагдах болно гэдэгт бид итгэлтэй байна.