Налгар уулын ар бэлд төв замаас 1 км зайд байрладаг ба жилийн 4 улиралд дотоод, гадаадын жуулчид, амрагчдыг хүлээж авах чадалтай. Манай цогцолбор орчин үеийн интерьер засал чимэглэлтэй тохилог ресторан, өвлийн улиралд ч халуун, хүйтэн устай душь, халаалттай гэр буудлаар үйлчилж байна. Нэг ээлжиндээ 80 хүртэл хүн хүлээн авах гэр буудлуудтай. Жуулчны баазад тавигдах бүхий л стандартыг бүрэн хангасан тохижилт сайтай болно. 80 хүний суудалтай тохилог ресторан нь мэргэжлийн өндөр зэрэгтэй тогоочийн бэлтгэсэн Ази, Европ 20-30 нэр төрлийн хоолоор үйлчилж байна.