• Улаанбаатар

  • Биднийг дагах

Хайлтын хэсэг

Буудаллах газрын нэр:

Будаллах хугацаа:

Ирэх өдөр
Гарах өдөр
Хоног

Байр сууцны төрөл:

Зочид буудлын од:

Үйлчилгээ:

Үнийн баримжаа:

Мойлт Эколодж жуулчны бааз

Монгол улс, Булган аймаг, Баян-Агт сумын төвөөс зүүн хойш 40 км
Мойлт Эколодж жуулчны бааз

Бид байгаль, нийгэм соёлын нөөц, даацад тулгуурласан эвсэг үзэл баримтлалыг барьж ажиллана. Мойлт Эколодж жуулчны бааз нь 9 гэр, 2 байшинтай бөгөөд нийт нэг дор 39 жуулчин хүлээн авах боломжтой юм. Хануй голын сүрлэг, үзэмж төгс өндөр хүрмэн дээр 3 газар байрлуулсан амрах хэсгийг бэлтгэсэн. Дараах аяллуудыг баазын орчим болон холбогдох газруудаар зохион байгуулна. - Явган аялал o Цөөн цагаас эхлэн 10 хүртэлх өдрийн тойрон аялал (Фото сафари) - Морин аялал o Цөөн цагаас эхлэн 14 хүртэлх өдрийн тойрон аяллыг 10 хүртэлх хүнтэйгээр - Спорт загасчлал o 12 хүртэлх өдрийн спорт загасчлалын аялал - Бусад o Малчин айлын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, гар бие оролцох өдрийн болон 7 өдрийн аяллууд o Баг, сумын наадам үзэх, нүүдэлчин ахуй соёлтой танилцах аяллууд o Нүүдэлчин ахуйн өдөр, сар, улирал бүрийн онцлоготой холбоотой тусгай сонирхолын аяллуудыг тус тус зохион байгуулах боломж өргөн. Аливаа аялал, ялангуяа эко аялалд агуулгыг маш өргөн байлгах нь сэтгэл ханамжтай, сонирхолтой. Мөн Сумын нутгийн хувьд дөрвөлжин булш, хиргисүүр, хадны сүг зураг, буган чулуу зэрэг түүх, соёлын нөөц нэн элбэг. Жишээ нь: МЭ VI-VIII зууны эртний Түрэгүүдийн тахил тайлгын томоохон дурсгал болох Шивээт Улааны цогцолбор, голуудын хүрэм дагасан түгээмэл агуулга бүхий сүг зургуудын зэрэгцээ ховорхон тохиолдох эвэртэй тэмээний зураг зэрэг байна. Таныг маш тухлаг амрах ор, гэр, зочломтгой нутгийн иргэд, сэтгэл дүүрэн хамт олон угтан авч байгалийн нам гүм, үзэмж дунд төрөл бүрийн аяллуудыг зохион байгуулж дурсамж дүүрэн амраахдаа таатай байна.

Өрөөний төрөл
Max1 хоногийн үнэӨрөөний тоо
  • Гэр

    Гэр
    1
    66'000.00 ₮
    2
    132'000.00 ₮
    3
    198'000.00 ₮
  • Байшин

    Байшин
    1
    66'000.00 ₮
    2
    132'000.00 ₮
    3
    198'000.00 ₮
    4
    264'000.00 ₮
Захиалгын мэдээлэл
    Зочид буудлын үйлчилгээ
    24 цагийн ресепшион Угаалгын үйлчилгээ Өрөөний үйлчилгээ Ресторан
    Хэрэгцээтэй мэдээлэл
    Буудаллах боломжит цаг
    Өрөө сулласан байх цаг
    12:00 PM
    Хотын төв хүртлэх зай
    40 Km
    Онгоцны буудал хүртлэх зай
    Km
    Өрөөний цахилгааны хүчдэл (вольт)
    220
    Онгоцны буудалд хүрэх хугацаа (Минутаар)