• Улаанбаатар

  • Биднийг дагах

Хайлтын хэсэг

Буудаллах газрын нэр:

Будаллах хугацаа:

Ирэх өдөр
Гарах өдөр
Хоног

Байр сууцны төрөл:

Зочид буудлын од:

Үйлчилгээ:

Үнийн баримжаа:

Майхан толгой жуулчны бааз

Архангай аймаг, Тариат сум, Хорго баг
Майхан толгой жуулчны бааз

Эрхэм үйлчлүүлэгч, харилцагч та бүхэн Майхан Толгой жуулчны баазад тавтай морилно уу. Монгол эх орны үзэсгэлэнт байгалийн нэг Хорго-Тэрхийн Цагаан нуурын байгалийн цогцолбор газар түүний амин сүнс болсон нуурын үзэсгэлэнт толгойг бараадан баазын анхны сууриа тавьснаас хойш даруй 10 жил болжээ. Алдаа оноо, амжилт бүтээлийн эдгээр он жилүүдэд Монголын аялал жуулчлалын томоохон тур оператор компаниудтай хамтран ажиллаж тэдний тоо 90 орчимд хүрчээ. Тиймээс бидний хамт олны сэтгэл харилцагчдийн итгэл, сэтгэлийг алдахгүйн тулд өөрсдийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг тогтмол сайжруулж холбогдох мэргэшүүлэх сургалтанд хамруулж чадавхижуулж ирсэн. Мөн унаган байгаль түүний тэнцвэрт байдлыг хадгалан үлдээх зорилгоор 'Хорго-Тэрхийн Цагаан нуур - Хоггүй орчин' аяныг орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтран жилд 3 –аас багагүй удаа зохион байгуулж ирснээс гадна даяаршиж буй нийгэмд угсаатан ястны өвөрмөц зан заншил алдагдан, үгүй болж байгааг өөрсдийн залуу үеийн жишээгээр харж ирж байгаа тул түүнээс сэргийлэн орон нутгийн хүрээнд Тариат сумын шүтээн болсон Нуурын дунд толгойг уламжлал болгон эртний өвөрмөц хэв маягаар нь тахиж ирлээ. Эдгээр зүйлсийг дурьдсаны учир бид илүү найдвартай, тогтвортой, урт хугацаанд харилцагч, үйлчлүүлэгч та бүхэнтэй хамтран ажиллахыг хүссэний илрэл юм. Та бүхний аялалын алтан шар зам дардан байг!

Өрөөний төрөл
Max1 хоногийн үнэӨрөөний тоо
Захиалгын мэдээлэл
    Зочид буудлын үйлчилгээ
    24 цагийн ресепшион Угаалгын үйлчилгээ Өрөөний үйлчилгээ Бар Тамхи татах талбай Ресторан
    Хэрэгцээтэй мэдээлэл
    Буудаллах боломжит цаг
    Өрөө сулласан байх цаг
    11:00 AM
    Хотын төв хүртлэх зай
    680 Km
    Онгоцны буудал хүртлэх зай
    660 Km
    Өрөөний цахилгааны хүчдэл (вольт)
    220
    Онгоцны буудалд хүрэх хугацаа (Минутаар)
    720