Grand Tour “Grand Tour” жуулчны бааз нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 880 км, Мөрөн хотоос 130 км, Хатгал тосгоноос 21км-т “Тарвагат хаш” гэдэг газарт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, дуу чимээнээс тусгаарлагдсан, замын тоос шорооноос зайд байрлах тохь тухтай бөгөөд цаатан үндэстний амьдрал, худалдаа арилжаанд ойрд байрласнаараа онцлогтой. Та манай жуулчны баазаар үйлчлүүлж дэлхийн өвд бүртгэгдсэн үндэсний гэрт амрахыг урьж байна. “Grand Tour” жуулчны баазын хүчин чадал: • Нэг ээлжиндээ 50-60хүн хүлээж авах • 60хүний багтаамжтай тохилог ресторан • Боловсон 00 болон халуун хүйтэн устай, шүршүүртэй • Сагс, волейболын талбайтай • Задгай баартай • Хувцас угаалга • 24 цагийн репешин • Сургалт, семинар зохион байуулах орчны заалтай Та манай баазад ариун цэврийн шаардлага хангасан, орчин үеийн тохилог шинэхэн угаалын болон ариун цэврийн өрөө, душанд орохын зэрэгцээ та чөлөөт цагаа идэвхитэй өнгөрөөх үүднээс сагс, волейбол тоглож, хөгжмийн намуухан аянд пиво шимэнгээ сувд мэт гялалзах нуурын мандалыг харж болно. Таныг найрсаг хамт олон угтах болно.