“Дал хуудас” ХХК-ийн Баянзаг жуулчны бааз нь Өмнөговь аймгийн Булган сумын орон нутгийн тусгай хамгаалалттай газар Заган хоолойн дэргэд 2004 онд байгуулагдсан. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай, 20 ширхэг гэр буудалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид байгальд ээлтэй орон нутгийн иргэдийн оролцоотой эко /нарны зайн систем, нарны энергийн халуун устай/ баазыг хөгжүүлэх зорилттой ажиллаж байна. 50 хүний суудалтай мэлхий зоогийн газар нь Үндэсний монгол хоол /Борцтой гурилтай шөл, цуйван, хуушуур, хорхог г.м./, Европ хоолоор захиалгаар үйлчилнэ. Жуулчдад зориулсан 1.30 см-ийн өргөнтэй 2 ортой гэр буудал, 24 цагийн нарны зайн гэрэлтэй. Хосуудад зориулан тохижуулсан “Заан” өргөө нь дотроо телевизор, угаалтуур, ариун цэврийн өрөөтэй. 10 хүнд зэрэг үйлчлэх халуун ус, ариун цэврийн 24 цагийн үйлчилгээтэй. Үйлчилгээ: • Чулуужсан мод, динозаврын яс • Тэмээ унах болон тэмээн аялал • Морин хуурын тоглолт • Заган хоолойгоор явган аялал • Олдворт газрын тухай танилцуулга • Онгоцоор тосч аван Ёлын ам- Хонгорын элс- Баянзаг маршрутаар тойрон аялал • Малчин айлд зочлох • Сагс, гарбөмбөг, бусад тоглоом г.м.