• Улаанбаатар

  • Биднийг дагах

Хайлтын хэсэг

Буудаллах газрын нэр:

Будаллах хугацаа:

Ирэх өдөр
Гарах өдөр
Хоног

Байр сууцны төрөл:

Зочид буудлын од:

Үйлчилгээ:

Үнийн баримжаа:

Таны хайлт

  • Жуулчны баазууд
  • (20000.00 ₮ - 2000000.00 ₮)
Хайлтыг өөрчлөх
  • Мойлт Эколодж жуулчны бааз

    Мойлт Эколодж жуулчны бааз

    Монгол улс, Булган аймаг, Баян-Агт сумын төвөөс зүүн хойш 40 км

    Бид байгаль, нийгэм соёлын нөөц, даацад тулгуурласан эвсэг үзэл баримтлалыг барьж ажиллана. Мойлт Эколодж жуулчны бааз нь 9 гэр, 2 байшинтай бөгөөд нийт нэг дор 39 жуулчин хүлээн авах боломжтой юм. Хануй голын сүрлэг, үзэмж төгс өндөр хүрмэн дээр 3 газар байрлуулсан амрах хэсгийг бэлтгэсэн. Дараах аяллуудыг баазын орчим болон холбогдох газруудаар зохион байгуулна. - Явган аялал o Цөөн цагаас эхлэн 10 хүртэлх өдрийн тойрон аялал (Фото сафари) - Морин аялал o Цөөн цагаас эхлэн 14 хүртэлх өдрийн тойрон аяллыг 10 хүртэлх хүнтэйгээр - Спорт загасчлал o 12 хүртэлх өдрийн спорт загасчлалын аялал - Бусад o Малчин айлын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, гар бие оролцох өдрийн болон 7 өдрийн аяллууд o Баг, сумын наадам үзэх, нүүдэлчин ахуй соёлтой танилцах аяллууд o Нүүдэлчин ахуйн өдөр, сар, улирал бүрийн онцлоготой холбоотой тусгай сонирхолын аяллуудыг тус тус зохион байгуулах боломж өргөн. Аливаа аялал, ялангуяа эко аялалд агуулгыг маш өргөн байлгах нь сэтгэл ханамжтай, сонирхолтой. Мөн Сумын нутгийн хувьд дөрвөлжин булш, хиргисүүр, хадны сүг зураг, буган чулуу зэрэг түүх, соёлын нөөц нэн элбэг. Жишээ нь: МЭ VI-VIII зууны эртний Түрэгүүдийн тахил тайлгын томоохон дурсгал болох Шивээт Улааны цогцолбор, голуудын хүрэм дагасан түгээмэл агуулга бүхий сүг зургуудын зэрэгцээ ховорхон тохиолдох эвэртэй тэмээний зураг зэрэг байна. Таныг маш тухлаг амрах ор, гэр, зочломтгой нутгийн иргэд, сэтгэл дүүрэн хамт олон угтан авч байгалийн нам гүм, үзэмж дунд төрөл бүрийн аяллуудыг зохион байгуулж дурсамж дүүрэн амраахдаа таатай байна.

    Дэлгэрэнгүй харах
  • Сэлэнгэ лодж жуулчны бааз

    Сэлэнгэ лодж жуулчны бааз

    Монгол улс, Хөвсгөл аймаг, Рашаант сум, Мөрөн хотоос 120 км

    Бидний шинээр нээсэн жуулчны бааз нь Монгол болон ОХУ-аар дамжин зүүн хойд зүгт урсах Сэлэнгэ мөрний уулархаг хөндийд байрладаг. Мөрөнөөс хурдны замаар 2-хон цаг явна. Байгалийн үзэсгэлэнт байдал болон үйлчилгээний түвшин нь дэлхийн жишигт нийцэхээр. Эко бааз нь уул, ус, байгалийн үзэсгэлэн, нүүдэлчин амьдралын хэв маяг гэх хүрээлэн буй орчиноо хүндэтгэх зорилготой хийгдсэн. Байр болгон өдөрт 3-4 зочинд зориулагдсан дотроо шүршүүр, ариун цэврийн өрөөтэй. Гэр болгон өдөрт 2-3 зочинд зориулагдсан бөгөөд нийтийн шүршүүр, ариун цэврийн өрөөг ашиглана. Гал тогоо болон баазын ажилчид маш сайн бэлтгэгдсэн. Манай жуулчны бааз нь явган аялал, салаар ус гатлах, усанд сэлэх, морь унах, нум сум харвах, элсний гар бөмбөг зэрэг гадаах үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Мөн та Сэлэнгэ мөрний хөндийд соёл иргэншээгүй үзэсгэлэнт хүчирхэг орон зай, жинхэнэ нүүдэлчин амьдралыг харах төдийгүй хээрийн цэцэг, ногоогоор хучигдсан толгодын үзэсгэлэнт зэрлэг онгон байгаль танд таалагдах болно гэдэгт бид итгэлтэй байна.

    Дэлгэрэнгүй харах
  • Баянзаг жуулчны бааз

    Баянзаг жуулчны бааз

    Өмнөговь аймаг, Булган сум, Баянзаг зочид буудал

    “Дал хуудас” ХХК-ийн Баянзаг жуулчны бааз нь Өмнөговь аймгийн Булган сумын орон нутгийн тусгай хамгаалалттай газар Заган хоолойн дэргэд 2004 онд байгуулагдсан. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай, 20 ширхэг гэр буудалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид байгальд ээлтэй орон нутгийн иргэдийн оролцоотой эко /нарны зайн систем, нарны энергийн халуун устай/ баазыг хөгжүүлэх зорилттой ажиллаж байна. 50 хүний суудалтай мэлхий зоогийн газар нь Үндэсний монгол хоол /Борцтой гурилтай шөл, цуйван, хуушуур, хорхог г.м./, Европ хоолоор захиалгаар үйлчилнэ. Жуулчдад зориулсан 1.30 см-ийн өргөнтэй 2 ортой гэр буудал, 24 цагийн нарны зайн гэрэлтэй. Хосуудад зориулан тохижуулсан “Заан” өргөө нь дотроо телевизор, угаалтуур, ариун цэврийн өрөөтэй. 10 хүнд зэрэг үйлчлэх халуун ус, ариун цэврийн 24 цагийн үйлчилгээтэй. Үйлчилгээ: • Чулуужсан мод, динозаврын яс • Тэмээ унах болон тэмээн аялал • Морин хуурын тоглолт • Заган хоолойгоор явган аялал • Олдворт газрын тухай танилцуулга • Онгоцоор тосч аван Ёлын ам- Хонгорын элс- Баянзаг маршрутаар тойрон аялал • Малчин айлд зочлох • Сагс, гарбөмбөг, бусад тоглоом г.м.

    Дэлгэрэнгүй харах
  • Их хорго жуулчны бааз

    Их хорго жуулчны бааз

    Монгол улс, Архангай аймаг, Тариат сум, Байгалийн цогцолбор газар, Хорго-Тэрхийн цагаан нуурын зүүн хойд эрэг

    Манай жуулчны бааз нь Тэрхийн цагаан нуурын эрэг дээр байрладаг. Баазын хүрээлэн байгаа орчны ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг өндөр түвшинд хангасан. Эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай хоолоор үйлчлэх 60хүний суудал бүхий ресторантай. Захиалгат хоол, морь унуулах, хувцас угаалга гэх мэт захиалгын үйлчилгээнүүдтэй.

    Дэлгэрэнгүй харах
  • Ханбогд жуулчны бааз

    Ханбогд жуулчны бааз

    Монгол улс, Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Мандал баг

    Аймгийн төвөөс 38км, Ёлын амны музейгээс хойш 7км Хавтгайт дэнж дээр говь нутгийн үзэсгэлэн цогцолсон газар байрладаг. Манай бааз нь 30 гэртэй нийт 60 жуулчин хүлээн авах хүчин чадалтай. Мөн аймгийн төвөөс тусгай машинаар авч үйлчилнэ.

    Дэлгэрэнгүй харах
  • Цайдам жуулчны бааз

    Цайдам жуулчны бааз

    Монгол улс, Архангай аймаг, Хашаат сум, Цайдам бригад

    Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

    Дэлгэрэнгүй харах