Дэлгэрэнгүй мэдээллийг www.khaanjims.mn -с авах боломжтой
Дэлгэрэнгүй харахНалгар уулын ар бэлд төв замаас 1 км зайд байрладаг ба жилийн 4 улиралд дотоод, гадаадын жуулчид, амрагчдыг хүлээж авах чадалтай. Манай цогцолбор орчин үеийн интерьер засал чимэглэлтэй тохилог ресторан, өвлийн улиралд ч халуун, хүйтэн устай душь, халаалттай гэр буудлаар үйлчилж байна. Нэг ээлжиндээ 80 хүртэл хүн хүлээн авах гэр буудлуудтай. Жуулчны баазад тавигдах бүхий л стандартыг бүрэн хангасан тохижилт сайтай болно. 80 хүний суудалтай тохилог ресторан нь мэргэжлийн өндөр зэрэгтэй тогоочийн бэлтгэсэн Ази, Европ 20-30 нэр төрлийн хоолоор үйлчилж байна.
Дэлгэрэнгүй харахТэрэлж Лоджид байрласнаар та зөвхөн амрахгүйгээр Монголчуудын уламжлал ёс заншил болон түүхийг мэдэж авах болно. Тэрэлж Лодж нь Улаанбаатар хотоос зүүн тийш 55 кмт Тэрэлжийн байгалын цогцолборт байрладаг ба энэхүү амралт нь гайхалтай үзэмж болон сонирхол татах газруудыг санал болгож байна. Манай тохилог гэр, орчин үеийн тоног төхөөрөмжтэй модон байшин, том ресторан, мөн гэр музейн гадаадын жуулчид дунд алдартай. Тэрэлж Лоджид та өөрийн дураар эсвэл амралтын газраас зохион байгуулж буй аялалд нэгдэж амралтын газрыг тойрон явган аялал хийх, аян хийх, морь унах эсвэл сарлагийн тэрэг жолоодож болох юм. Сайн загварын уламжлалт морь болон сарлагийн тэрэгтэй. Та тэрэлжээр аялахдаа мөн энэхүү онцгой тээврийг хурим зэрэг онцгой үйл явдалд хэрэглэж болно. Тэнд байрлаж байх хугацаандаа үйл ажиллагааны нэг болох спортоор тоголж зугаацаж болно. Тэрэлж Лодж нь энгийн боловч хөгжилтэй тоглоом болох модон бөмбөгийн сургалт явуулж мөн тоног төхөөрөмжийг нь түрээслүүлдэг. Соёл ёс заншил, үйл ажиллагаанаас бусад тохиолдолд манай тоног төхөөрөмж болон үйлчилгээ бусад амралтын газруудтай харьцуулахад дээд зэргийн стандарттайгаар таныг тав тухтай амраах болно. Манай бүх тоног төхөөрөмж нь байгалийн үзэсгэлэнт орчинд таны тав тухыг дээд зэргээр хангахаар зориулагдсан: - Том хатан, хаан хэмжээтэй ор - Орчин үеийн хурдан ус халаах шүршүүр болон ариун цэврийн өрөө - Эртний эдлэлтэй гэрт уламжлалт тоглоом тоглох болон та өөрийн биеээр гэр барьж болно - Модон бөмбөг болон бусад тоглоомууд - Гадаах талбайд дахь шар айрагийн цэцэрлэг - Байгалийн үзэмжийг харангаа Монгол үндэсний амтат хоолыг санал болгох ресторан Ихэнх ажилчид нь энэхүү салбарт олон жил ажилласан туршлагатай. Манай ажилчид Тэрэлж Лоджид тав тухтай амарч мартагдашгүй мөчийг үлдээх зорилготой ажиллаж байна.
Дэлгэрэнгүй харахМонголын алдартай том хийдүүдийн нэг байсан Онгийн хийдийн 3 хийдийн түүхийн нууцад нэвтрэн, таниулан дэлгэрүүлэх зорилго өвөрлөсөн “Онгийн нууц” жуулчны бааз маань 2008 онд үүд хаалгаа нээсэн. Онгийн хийд нь бурханы шашны зан үйлийг үйлдэх, ялангуяа шашны номын дамжаа барих, Монголын шашны гайхамшигт урлаг болох цам гаргах зэргээрээ халхын говь болон хээр тал нутагт нэрд гарсан хийд байсан. Байр сууц: Тав тухтай уламжлалт нүүдлийн 45 гэрт нэг доор 100 зочин багтах боломжтой. Ресторан: Байгалийн мод, чулуугаар барьсан гайхалтай архитектуртай ресторанд Монгол болон Европ хоолоор нэг дор 120 хүртэл хүнд үйлчлэх чадвартай. Алтан Жимийн шар жимсээр хийсэн бүтээгдэхүүн / Алтан жимс / зөвхөн манай ресторанд байна.
Дэлгэрэнгүй харахБага газрын чулуунаас баруун хойш 14 км-т байрладаг.
Дэлгэрэнгүй харахЭртний Далай жуулчны резорт нь Улаанбаатар хотоос 1100 км-ийн зайд оршдог боловч Монгол улсын Дархан Цаазат Байгалийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг болох Хөвсгөл далайн эрэг дээрх Алаг Царын аманд байрладаг. Манай резорт нь 2009 оны 8-р сард нээлтээ хийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Манайх 150 – 200 жуулчин нэгэн дор хүлээн авах хүчин чадалтай дээд зэрэглэлийн аялал жуулчлалын бааз юм. Эртний Далай жуулчны резорт нь: • Хүлээн авах хэсэг • ‘’Алун Гоо’’ хот айл • ‘’Хөх буга‘’ хотхон • ‘’Хөх Цаатан ‘’ хот айл • ‘’Усны Дагины Үлгэр’’ талбай • ‘’Далай Ээжийн Энгэр’’ далайн эрэг • ‘’Малчин’’ хот айл • Сауна, үйлчилгээний хэсэг гэсэн 8 үндсэн хэсэгт хуваагдана
Дэлгэрэнгүй харахНарны орон жуулчны бааз нь Төв аймгийн Эрдэнэ сум, Цонжин болдогийн зүүн талд 1км, УБ хотоос 54 км зайд байрлаж байна. Бид 80-120 хүний багтаамжтай 15 ханатай гэр ресторандаа та бүхний хүлээн авалт, тэмдэглэлт баяр, найр, хурим, төрсөн өдөр, хонхны баяр зэргийг зохион байгуулахаас гадна тохилог дулаахан байшин болон гэрүүддээ та бүхнийг хүлээн авч үйлчилж байна. Манай бааз жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой. Өвлийн хүйтэн цагт их хотын хөл хөдөлгөөнөөс түр ч гэсэн гарч утаа тортогноос хол цэвэр агаарт амрах боломжийг Нарны Орон жуулчны бааз та бүхэнд олгож байна. Бид та бүхэнд дараах үйлчилгээг үзүүлнэ: • Бүрэн сийлбэртэй гэр ресторан /80-120 хүний багтаамжтай/ • Тохижуулсан монгол гэр болон байшин • Монгол, Ази, Европ хоол • Гольф • Сагсан бөмбөг • Гар бөмбөг • Теннис • Биллярд • Караоке • Авто машины зогсоол • Боловсон суултуур, душ • Морь унах /төлбөртэй/ • Хорхог, боодог, шорлог зэрэг Монгол хоолны захиалгат үйлчилгээ • Малчин айлын амьдралтай танилцах • Цана чаргаар гулгах • Цасны баяр зохион байгуулах • Интернет • Угаалгын үйлчилгээ • Машин угаалгын үйлчилгээ • Хүүхдийн тоглоомын талбай • Монголын үе үеийн кино • Диско бүжиг • 4 дугуйт мотоцикл унах • Шатар тоглох Та манайд амарч байх зуураа бидний бүтээн байгуулсан хүрхрээ, горхины дууг сонсон цөөрмийн дэргэд сууж алжаал ядаргаагаа тайлах боломжтой. Мөн таны бяцхан үрс цэвэр модон тоглоомоор тохижуулсан тоглоомын талбайд тоглох болно. Мөн зуны улиралд хажуугийн баазуудаас дараах үйлчилгээг үзүүлдэг: • 2 хүний онгоцоор нисэх • Явуулын циркийн үзүүлбэр Та бүхнийг тав тухтай орчин, найрсаг хамт олон хүлээн авч үйлчилнэ.
Дэлгэрэнгүй харахБайгалийн гоо үзэсгэлэн, амарч зугаалах тав тух, идэвхтэй амралтын орчин хосолсон шинэ жуулчны бааз үүд хаалгаа нээлээ. Тус жуулчны бааз нь Улаанбаатар хотоос зүүн тийш 55 км-т гадаадын жуулчид, дотоодын аялагчдын очих дуртай газрын нэг Горхи-Тэрэлжийн нутаг, Гялалзахын ам хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Нэг ээлжиндээ 55-65 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Дэлгэрэнгүй харах''Ар гурван сайхан'' жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 65 км зайтай, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрладаг. Мэргэжлийн ур чадвар сайтай тогооч, Европ Монгол хоолоор үйлчилж байна. Нэг ээлжиндээ 50-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Албан байгууллага болон хонхны баярын захиалга 1 хүн өдрийн 3 хоолтой 30000-35000 төгрөг.
Дэлгэрэнгүй харахЭрхэм үйлчлүүлэгч, харилцагч та бүхэн Майхан Толгой жуулчны баазад тавтай морилно уу. Монгол эх орны үзэсгэлэнт байгалийн нэг Хорго-Тэрхийн Цагаан нуурын байгалийн цогцолбор газар түүний амин сүнс болсон нуурын үзэсгэлэнт толгойг бараадан баазын анхны сууриа тавьснаас хойш даруй 10 жил болжээ. Алдаа оноо, амжилт бүтээлийн эдгээр он жилүүдэд Монголын аялал жуулчлалын томоохон тур оператор компаниудтай хамтран ажиллаж тэдний тоо 90 орчимд хүрчээ. Тиймээс бидний хамт олны сэтгэл харилцагчдийн итгэл, сэтгэлийг алдахгүйн тулд өөрсдийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг тогтмол сайжруулж холбогдох мэргэшүүлэх сургалтанд хамруулж чадавхижуулж ирсэн. Мөн унаган байгаль түүний тэнцвэрт байдлыг хадгалан үлдээх зорилгоор 'Хорго-Тэрхийн Цагаан нуур - Хоггүй орчин' аяныг орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтран жилд 3 –аас багагүй удаа зохион байгуулж ирснээс гадна даяаршиж буй нийгэмд угсаатан ястны өвөрмөц зан заншил алдагдан, үгүй болж байгааг өөрсдийн залуу үеийн жишээгээр харж ирж байгаа тул түүнээс сэргийлэн орон нутгийн хүрээнд Тариат сумын шүтээн болсон Нуурын дунд толгойг уламжлал болгон эртний өвөрмөц хэв маягаар нь тахиж ирлээ. Эдгээр зүйлсийг дурьдсаны учир бид илүү найдвартай, тогтвортой, урт хугацаанд харилцагч, үйлчлүүлэгч та бүхэнтэй хамтран ажиллахыг хүссэний илрэл юм. Та бүхний аялалын алтан шар зам дардан байг!
Дэлгэрэнгүй харахGrand Tour “Grand Tour” жуулчны бааз нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 880 км, Мөрөн хотоос 130 км, Хатгал тосгоноос 21км-т “Тарвагат хаш” гэдэг газарт байрладаг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, дуу чимээнээс тусгаарлагдсан, замын тоос шорооноос зайд байрлах тохь тухтай бөгөөд цаатан үндэстний амьдрал, худалдаа арилжаанд ойрд байрласнаараа онцлогтой. Та манай жуулчны баазаар үйлчлүүлж дэлхийн өвд бүртгэгдсэн үндэсний гэрт амрахыг урьж байна. “Grand Tour” жуулчны баазын хүчин чадал: • Нэг ээлжиндээ 50-60хүн хүлээж авах • 60хүний багтаамжтай тохилог ресторан • Боловсон 00 болон халуун хүйтэн устай, шүршүүртэй • Сагс, волейболын талбайтай • Задгай баартай • Хувцас угаалга • 24 цагийн репешин • Сургалт, семинар зохион байуулах орчны заалтай Та манай баазад ариун цэврийн шаардлага хангасан, орчин үеийн тохилог шинэхэн угаалын болон ариун цэврийн өрөө, душанд орохын зэрэгцээ та чөлөөт цагаа идэвхитэй өнгөрөөх үүднээс сагс, волейбол тоглож, хөгжмийн намуухан аянд пиво шимэнгээ сувд мэт гялалзах нуурын мандалыг харж болно. Таныг найрсаг хамт олон угтах болно.
Дэлгэрэнгүй харахХэтний аймгийн Биндэр суманд байрлах Онон жуулчны бааз нь 2014 онд цоо шинээр үүд хаалгаа нээн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Нийт 4 ортой 10 гэр нийт 40 амрагч нэг дороо хүлээн авах хүчин чадалтай. Амрагчидын цагийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлэх үүднээс ширээний теннис, биллиард болон гар бөмбөг, хөлбөмбөгийн талбайтай. Үүний хажуугаар байгалийн сайханд амрангаа морин аялал, Дэлүүн болдог, анхны Их хуралдай хуралдсан гэх мэт түүхэн газруудаар аялах боломжтой.
Дэлгэрэнгүй харах